Цахим орчинд УОК 10-р сарын 1-ээс хөл хороо тогтоохоор болсон талаар мэдээлэл цацагдаж байгаа нь худал мэдээлэл юм. Хэдийгээр коронавирусын дельта хувилбарын батлагдах тохиолдол нэмэгдэж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин иргэд, аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг тогтоосон журмын дагуу хөл хорио тогтоохгүйгээр үргэлжлүүлэн хэвийн явуулж эдийн засгаа сэргээх бодлогыг УОК болон Засгийн газраас барьж байгаа.
Түүнчлэн хичээл сургуулийг ч 9-р сарын нэгнээс танхим болон цахим хэлбэрээр оруулж сурагчдынхаа хичээлийн хоцрогдлыг арилгаж цар тахлыг хорьж биш халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж хамтдаа зэрэгцэн оршин даван туулах дэлхий нийтийн жишгийг манай улс ч хэрэгжүүлж байна.
Тиймээс цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд худал ташаа мэдээлэл цацаж иргэдийн дунд төөрөгдөл төрүүлэхийн оронд иргэн бүрээ вакциндаа идэвхтэй хамрагдаж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриалах нь зүйтэй юм.