Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сан болон Орхон, Өвөрхангай аймгуудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад "Хүчит шонхор" захад өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, тогтвортой байна.
Тухайлбал; Алтан тариан дээдийн дээд гурил 1 кг 2100 төгрөг,
Алтан тариан 1-р гурил 1 кг 1300 төгрөг,
Цагаан будаа 1 кг 2200-4000 төгрөг,
Монгол төмс 1 кг 800 төгрөг,
Сонгино монгол 3000,
Лууван 1200 төгрөг байна.
Тус захад жижиглэнгээр борлуулж байгаа. Харин хонины цул мах 8300 төгрөг, хонины ястай мах 7000-8000 төгрөг, Үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай мах 9500-11500 төгрөг, Адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байна.
Өмнөх өдөртэй жижиглэнгийн үнийг харьцуулахад хонины ястай махны үнэ 500-1000 төгрөгөөр буурсан, хонины цул 300 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай махны доод үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн цул махны доод үнэ 500 төгрөгөөр буурсан байна.Махны нийлүүлэлт 123 тн болж, өмнөх өдрөөсөө 40.5 тн-оор өссөн байна.
Гэтэл “Good price” дэлгүүрт хяналт шалгалт хийхэд тус дэлгүүрт хонины ястай махыг 10500, үхрийн цул махыг 16000 төгрөгөөр худалдан борлуулжээ.

Иймд ШӨХТГ-ын Улсын Ерөнхий байцаагчийн 110 тоот албан шаардлагыг биелүүлж ажиллаагүй, цар тахлын онцгой нөхцөл байдлын үед махны үнийн хөөрөгдөл үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан 20,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
Мөн тус шалгалтын үеэр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул маркет”-д үхрийн мах 15500, хонины ястай мах 12000, адууны мах 11000 төгрөгөөр худалдаалж байжээ. Иймийн тул тус худалдааны төвийн махны лангуу түрээслэгч С.Гансүх, С.Энхжаргал нарт Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2,000,000₮-ийн торгууль оногдуулсан байна.