Чимээ.мн сайт ард түмний үнэнийг мэдэх эрхийг хангах эрхэм зорилгыг өвөрлөн өндөр үүдээ нээж байна. Өнөөдөр Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь улс төрчид, шийдвэр гаргагчид, бизнесийн бүлэглэлийн санхүүжилтээр оршин тогтнож байгаа нь нууц биш. Мөнгө төлсөн хүн хөгжмөө захиалдгийн жишгээр тэд эзэддээ үйлчлэх нь үндсэн зорилго. Мэдээллийн шуурган дунд иргэд үнэн, зөвийг мэдэх эрхээ эдэлж чадахгүй байгаа энэ орон зайд иргэн таны дуу хоолой болж дөрөв дахь засаглалын үүргээ гүйцэтгэхээр бид үйл ажиллагаа эхлүүлж байна.
