УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Оюутолгой" дампуурсан
Албан ёсоор хэлчихье. Төрийн нууцад энэ төслийн санхүүгийн тайланг оруулсныг би уншсан."Оюутолгой"-н төслийн манай өгөөж болох 34 хувийг 426 сая ам.доллароор үнэлсэн. Нийт Оюутолгойг 100 хувь гэж үзвэл 1.3 тэрбум ам.доллар байна. Гэтэл "Оюутолгой" 17.6 тэрбум ам.долларын өр тавьчихсан байгаа. Та нар Дубайн гэрээгээр 15 банкаас 5.4 тэрбум ам.доллароор монголын газар нутгийг тавьчихсан байгаа шүү. Оюутолгой компани өөрийнхөө үнэлгээнээс 9 дахин өндөр зээл тавьсан байгааг дампуураагүй гэж хэлэхгүй яах юм. Тоо баримтаа харж ярина уу. Хариулт өгсөн шүү" гэв.