2023-2024 оны хичээлийн жилийн монгол бичгийн олимпиадыг Хужирт сумын 100 жилийн ойг угтаж, тус сургуулиас төрөн гарсан Монгол улсын гавьяат багш, хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн доктор, профессор Чой.Лувсанжав, монгол хэл бичгийн төрөлжсөн олимпиадыг Монгол улсын гавьяат багш Д.Санжаагийн нэрэмжит болгон Хужирт суманд 2024 оны 03-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү олимпиадыг Хужирт сумандаа амжилттай зохион байгуулсан Хужирт сумын Засаг дарга, ЗДТГ, Хужирт сумын I, II сургууль хамт олон, ивээн тэтгэж, шагнаж урамшуулсан Монгол улсын гавьяат багш Чой.Лувсанжав, Монгол улсын гавьяат багш Д.Санжаагийн үр хүүхэд, ач зээ нарт талархал илэрхийлье.
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ОЛИМПИАД 9-р ангийн ангилалд:
Тэргүүн байр- Арвайхээр сумын 2-р сургуулийн 9а анги, багш Т.Алтантуяа
Дэд байр- Арвайхээр сумын 5-р сургуулийн 9а анги, багш Д.Оюун-Эрдэнэ
Гутгаар байр- Мэргэд сургуулийн 9б анги, багш Б.Энх-Очир Арвайхээр
сумын 4-р сургуулийн 9а анги, багш П.Март
Шагналт байр: Арвайхээр сумын 1-р сургуулийн 9е анги, багш Н.Мөнхтогтох Хужирт сумын 2-р сургуулийн 9б анги, багш Д.Хоролсүрэн
12-р ангийн ангилалд: Тэргүүн байр- Мэргэд сургуулийн сурагч 12 ангийн сурагч Ц.Эрмүүндалай
Дэд байр- Есөнзүйл сумын сургуулийн 12а ангийн сурагч Ц.Даваасүрэн
Гутгаар байр- Хархорин сумын 2-р сургуулийн 12 ангийн сурагч Б.Уянга
Багшийн ангилалд: Тэргүүн байр- Мэргэд сургуулийн багш С.Цэвэлмаа
Дэд байр- Баян-Өндөр сумын сургуулийн багш Л.Батбаатар
Гутгаар байр- Тэмүүлэл эрдэм сургуулийн багш Б.Долгормаа
МОНГОЛ БИЧГИЙН ОЛИМПИАД
8-р ангийн ангилалд: Тэргүүн байр- Арвайхээр сумын 4-р сургуулийн сурагч М.Болорчимэг
Дэд байр- Арвайхээр сумын Мэргэд сургуулийн сурагч Э.Диймаа
Гутгаар байр- Арвайхээр сумын Тэмүүлэл эрдэм сургуулийн сурагч Б.Саруулсайхан
12-р ангийн ангилалд: Тэргүүн байр- Хужирт сумын 1-р сургуулийн сурагч А.Төгсбуян
Дэд байр- Хужирт сумын 2-р сургуулийн сурагч С.Ариунжаргал
Гутгаар байр- Хархорин сумын Гүнзгий сургуулийн сурагч Н.Есүй
Багшийн ангилалд: Тэргүүн байр- Арвайхээр сумын 2-р сургуулийн багш Д.Лхагвасүрэн
Дэд байр- Хужирт сумын 2-р сургуулийн багш н.Цэрэннадмид
Гутгаар байр- Арвайхээр сумын 5-р сургуулийн багш П.Мөнхзаяа нар шалгарлаа.
ХҮМҮҮНИЙ ХАЙЛАН ГАВЬЯАТ Д.САНЖАА БАГШ МИНЬ Хужирт суманд төрөөгүйч тус сумынхнаас гүн хүндэтгэл, хайр хүлээсэн хүн хэн бэ гэвэл, сумын ард иргэд, 10 жилийн сургууль төгссөн мянга мянган хүн: “Тэр бол манай Д.Санжаа багш шүү” гэнэ. Хүн хүнээс хүндэтгэл хүлээж, хайр ивээлээр бүүвэйлэгдсэн багш минь 1932 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг “Нарийн хүрэн” хэмээх газар төрсөн гэдэг. Тэр Бээр тухайн үеийн бага, дунд сургуулиа дүүргэж, 1950-1954 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн юм. Дээд сургууль төгссөн тэр мөчөөс эхлээд насан эцэслэтлээ Хужиртын 10 жилийн сургуульд багшилж, сумын хүний их эмчийн ууган охинтой гэр бүл болж, үр сад нь одоо бээр Хужирт сумандаа амьдарцгааж байна. Багш минь Хужирт сумын дунд сургуульд тасралтгүй 43 жил ажиллахдаа 4 удаа 10-р анги дааж төгсгөн, сурган хүмүүжүүлэх ухааны төгс, төгөлдөр багш болсныг нь Төр засаг өндрөөр үнэлж 1981 онд БНМАУ-ын Гавьяат багш цолоор шагнасан юм.
Багш минь БНМАУ-ын 8-дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан билээ.