УИХ-аас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D–parliament цахим системийг нэвтрүүлээд жил гаран болж байна. Энэ хугацаанд иргэдээс хэд хэдэн төрлөөр санал хүсэлт асуудлаа илэрхийлсэн байна.
1. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал
2. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахтай холбоотой асуудал
3. НӨАТ-ын буцаан олголт хоёр байгааг таван хувь болгож нэмэгдүүлэх санал хүсэлт дийлэнх хувийг эзэлжээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга С.Тамир, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд иргэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамжаар дамжуулан хэрэгжүүлж болно гэж заасан. Иймд хуульд зааснаар тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн түүнчлэн хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулсан хэмээн мэдээллээ.