Архинаас ба архинаас үл шалтгаалах элэгний өөхлөлт хүн амын дунд сүүлийн үед нэмэгдсээр байна. Архи спиртын ундаа уухгүй байх, хоол хүнсээ тохируулж идэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийх гэх мэт амьдралын хэв маягаа сайжруулах зөв дадал суулгаж чадвал эрсдлээс өөрийгөө хамгаалж, явцыг уудаашруулах, цаашлаад бүүр багасгаж үгүй болгох боломжтой.
Бага наснаасаа амьдралын хэв маяг, хооллох зан үйл, дадал хэвшил зэрэгт анхаарч чадвал урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж үздэг.
Үүнд :
1. Спиртлэг хэрэглээнээс татгалзаж спортлог хэв маягт суралцах
2. Ямар нэг ид шидтэй түр хугацааны хатуу дэглэм, бүтээгдэхүүний сурталчилгаанд хуурталгүй хоол хүнсээ зохистой тэнцвэртэй зөв цагт тохирох хэмжээтэй хүртэж байх
3. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлагатай байх
4. Ажил амралтаа тохируулж өөртөө сэтгэлийн болоод бие махбодийн хэт ачаалал өгөлгүй тэнцвэртэй байж сурах
Ер нь тэгээд нойр хоолондоо сайн байхад болно доо болно.
Хүн бүхэнд тохирно гэх элэгний өөх “хайлуулсан” гээд байгаа дэглэм бэлдмэл танд тохирохгүй байж болно гэдгийг санаарай. Тиймээс нотолгоонд суурилсан мэдээллийг нэр нөлөө бүхий эх сурвалжаас авч байна уу? Ямар нэг “элэгний өөх хайлуулагч” гээчийг хэрэглэх гэж байгаа бол шинжлэх ухаанчаар судалгааны ажил хийгдэж клиник туршилтанд орж зохих байгууллагаар (хөндлөнгийн) дүгнэлт хийгдсэн зүйл сонгоорой гэж зөвлөе.
Дахин сануулая : одоогоор манай дэлхий дээр батлагдсан элэгний өөх хайлуулах шидэт эм бэлдмэл хараахан гараагүй байгаа билээ.
Таны эрүүл мэнд таны гарт
Дээрх дүгнэлт гаргахад нөлөөлж иш татаж санаа авсан материалаас онлайнаар унших боломжтой цөөн хэдийг хуваалцая:
https://www.nhs.uk/…/non-alcoholic-fatty-liver-disease/…)%20or%20complications.
I’m reading Fatty Liver Diet: Guide on How to End Fatty… on Scribd. Check it out: https://www.scribd.com/book/427828866
I’m reading Non-Alcoholic Fatty Liver Disease on Scribd. Check it out: https://www.scribd.com/book/411584545
I’m reading Fatty Liver on Scribd. Check it out: https://www.scribd.com/book/401677356
М.Энхбаяр
2023 он