Пүрэв, 11-р сар 21, 2024

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарна

Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, бодлогын реформын талаар иргэдэд мэдээлэл өглөө. “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ авлигын эсрэг тууштай тэмцэхээ Ерөнхий сайд онцолж иргэдээ хамтран тэмцэхийг уриаллаа. Засгийн газраас хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, орон нутагт шилжин суурьшигчдыг дэмжих бодлого явуулж байна.

Орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон ажлын байр нэмэгдүүлбэл уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн ипотекийн зээл олгох, шилжин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгох, дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөхөөр шийдвэрлээд байна. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 13 аймаг байна. Цаашид аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ хэмээн танилцууллаа. Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэдийн асуултад хариуллаа.


Увс аймгийн иргэд баруун бүсэд улаан буудайн агуулах барих, сүүлийн хоёр, гурван жил дараалан ургац алдсан тариаланчдын өр зээлийн асуудалд дэмжлэг үзүүлэх, ургац, мал сүргээ зах зээлд борлуулах гарц, бүтээгдэхүүн болгож боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна гэв. Мөн хил дамнасан малын хулгай Увс аймагт гаарч хил орчмын сумдын малчдын амьдралд хүнд дарамт учруулж буйд Засгийн газар арга хэмжээ авах, тэтгэврийн зөрүү, мэргэжлийн ялгааг арилгах, орон нутагт төрийн бодлогууд хангалттай хэрэгжихгүй, улс төржиж буйд анхаарахыг хүслээ.

Улс орны хөгжлийг цогцоор нь харж, авлигын эсрэг тэмцэл өрнүүлж буйг дэмжиж, хууль зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцох, шүүхийг шинэчлэх шаардлага байгааг санууллаа. Ерөнхий сайд хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдээд цаашид багш, эмч, малчдын асуудал, хүний хөгжил Засгийн газрын анхаарлын төвд байх болно. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлснээр багш, эмч нарынхаа цалин хөлсийг нэмэхээс эхлээд олон эерэг өөрчлөлт гарах тул иргэдийг оролцоотой байхыг хүслээ.

Түүнчлэн улс төржилт, талцал хуваагдал орон нутагт ажиглагдаж байгаа тул төр, олон нийтийн эрх ашгаас давсан улс төржилт, талцал байж болохгүйг санууллаа.
Увс аймаг 91.071 хүн амтай, хөдөлмөрийн насны 56 мянган иргэнтэй. Аймгийн ДНБ 2020 онд 466 тэрбум төгрөг байсан бол 2022 онд 644 тэрбум төгрөг болж нэмэгдэж нэг хүнд ногдох ДНБ 7.5 сая төгрөгт хүрчээ. ОХУ-тай хоёр боомтоор холбогддог, өдөрт 150-200 машин, 500-800 хүн зорчиж байна.

2024 оны улсын төсөвт иргэд дараах саналыг өгч, эрэмбэллээ.
1.  Увс нуур-Улаангом чиглэлийн 26.3 км автозам
2.  Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км автозам
3.  Улаангом сумын цогцолбор 1-р сургуульд кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэх, дотуур байр, спортын цогцолбор барих
4.  Аялал жуулчлалын байгалийн өв газарт цэвэрлэх байгууламж, авто зогсоол, отоглох цэг бүхий тохижилт /Увс, Улаангом/

5.  Улаангом сумын арын дөрвөн замын уулзварын тойрог Цагаан хаалга хүртэлх баруун тойргийн авто замын шинэчлэл, гэрэлтүүлэг /Увс, Улаангом/
6.  Турууны голын төмөр бетон гүүр, 109.15 у/м, Бухын голын 9,6 у/м гүүр, 1,1 км авто зам /Увс, Батуунтуруун/
7.  “Шинэ сэргэлт -Увс”, “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл
8.  Увс аймгийн Бөхмөрөн сумын сургуулийн барилга
9.  Улаангом-Тэс чиглэлийн авто замын зарим хэсгийг сайжруулах ажил / Увс, Тэс  сум/
10. Сумын төвийн бетон зам, гэрэлтүүлэг /Увс, Бөхмөрөн, Тариалан сум/

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Санал болгох

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Create New Account!

Fill the forms below to register

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.