Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээни ажилчид цалин нэмэгдүүлэх асуудлаар цуглаж тайван жагсаж санал бодлоо илэрхийлэхээр аймгийн ЗДТГ-йн гадаа ирэхэд засаг дарга нь хүлээн авч уулзан санал бодлыг нь сонсон нээлдттэй ярилцсан байна. Уулзалтын дүнд ажлын хэсэг байгуулж дараах ажлыг хийхээр төлөвлөлжээ.
Ажлын хэсэг байгуулж Засаг дарга өөрийн биеэр манлайлан оролцоно
Холбогдох яам агентлаг, Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ уулзаж шаардлагаа хүргүүлнэ
Орон нутагт харьяалалтай ТҮ 1-3 хүртэлх ангиллийн албан хаагчдын үр дүнгийн урамшууллыг бүх ажилчдад 40-45% иар бодож олгох, шаардлагатай хөрөнгийг АЗДТГ хариуцан шийдэх,
СӨБ, ЕБС-ийн урсгал засварын зардлыг 2 дахин нэмэгдүүлэх,
Боловсролын байгууллагын үйлчилгээний албан хаагчдад ковидын дараах нэг удаагийн дархлаажуулалт 100,000 ₮ олгохоор тус тус шийдвэрлэлээ.Цаашид та бүхэнтэйгээ хамтдаа хамтран ажиллаж үр дүнд хүрэхийн төлөө ажиллах болно гэдэгээ засаг дарга Б.Азжаргал хэлсэн байна.
\