Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор Засгийн газраас зарим үүрэг даалгавар өгчээ. Тодруулбал 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.
Коронавирусын Омикрон хувилбарын халдвар баг насны хүүхдүүдийн тунд их байгаа бөгөөд өвчлөл хүндэр гарах эрсдэл байгаа тул бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдээ гэрээр асран хамгаалах боломжыг бүрдүүлж өгөх үүднээс дээрх арга хэмжээг авах чиглэл өгсөн байна.
Энэ сарын 7-ноос Монгол Улсын болон гадаадын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн, иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.