Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 188 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 90 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 95 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн гурван тохиолдол батлагджээ. Харин коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 1980 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 715
-Хүндэвтэр 1052
-Хүнд 250
-Нэн хүнд 40 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 3798 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2057 иргэн байна. Үүний 111 нь жирэмсэн, 343 хүүхэд байна.