Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Шинэ хувилбар одоогоор зургаан улсад бүртгэгдсэн. Халдварын тархцын хурд нь Дельта вирусээс хэд дахин өндөр бөгөөд вакцины идэвхийг сулруулж байгаа гэж мэдэгдэж байгаа боловч бүрэн тогтоогдоогүй байна. Судалгааны ажил хийгдэж байгаа учраас хориглох, цуцлах арга хэмжээ авахгүй. Ажиглалтын байранд байна.
Иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдах ёстой. Хэрэв мутацлагдсан хувилбар орж ирвэл тодорхой хэмжээнд үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа тул нэмэлт тунг эрчимжүүлж байна. Хувь хүний хариуцлагын асуудал яригдах учраас халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн, гаднын улс руу зорчихгүй байхыг уриалж байна" гэв.
"КОВИД-19″-ийн шинэ мутац Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсван, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави, Израиль, Хонконг, Бельги гэсэн улсуудад бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ мутац тархаж байгаатай холбоотойгоор улс орнуудыг вакцины хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.