Дорноговь аймгийн Мандах сумын малчдын отрын бүс нутаг “Хошуун хонд” хэмээх газарт Ашиглалтын лиценз авсан “Түмэн айл инвест” компани сумаас кемп барих, газар баталгаажуулах зөвшөөрөл олгоогүй байхад хар шөнөөр 30 гаруй хүнд даацын техник хэрэгсэлтэйгээр орж ирсэн.

Сумын 2 багийн малчдын зун намрын гол бэлчээр юм Лицензтэй талбайд 20 айлын өвөлжөө, хаваржаа 19 худаг, 20 булаг шанд, 18 мянган мал бэлчдэг газар нутаг оржээ.

Нутгийн малчид нэгдэж 2 шөнө 3 өдөр эсэргүүцэж тэмцсний хүчинд, аймгийн мэргэжлийн хяналт, сумын удирдлагуудын шийдвэр гарч,уг компаний техник хэрэгслүүдийг сумынхаа нутаг дэвсгэрээс албадан гаргажээ.


Нутгийн малчид цаашид энэ нутагт олгосон Ашиглалт болон Хайгуулын лицензийг цуцлуулахын төлөө тэмцэхээр болжээ. Уг газрыг отрын бүс нутаг гэж сумаас зарласан тул малчдыг өвөлжөө, хаваржаа барихыг хориглосоор иржээ. Гэтэл говьд цөөхөн үлдсэн,ус ундтай газарт нүүрсний олборлолт явуулахыг зөвшөөрчээ. Хэрэв энд олборлолт явуулбал олон малчныг амжиргаанаас нь салгах эрсдэлтэй юм.