Энэ тухай ХӨСҮТ-ийн албан ёсны фэйсбүүк хуудаст "2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн Лаборатори тандалтын PCR шинжилгээ авахгүй болохыг иргэдэд анхааруулж байна. Үйл ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ" хэмээн зарлажээ.Энэ лаборатори, гадаад оронд зорчих иргэд болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдээс өдөр бүр 09:00-12:00 цагийн хооронд PCR шинжилгээг үнэгүй авдаг. Харин явуулын багийн ойрын хавьтлуудаас авах шинжилгээ хэвийн үргэлжлэх аж.