Засгийн газрын ээлжит (2021.07.28) хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцжээ. Тухайлбал, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээж байнгын үйл ажиллагаанд оруулах тухай тогтоолыг баталсан байна. Тус боомтоор өдөрт 110 машин Хятад улсын хилээр нэвтэрч байгаагаас 10 машин нь нүүрс тээврийнх аж.
Сангийн яамны мэдээллээр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наяд” цогц төлөвлөгөөний хэрэгжилт 32%-тай бөгөөд 10 мянган ажлын байрыг хадгалжээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.