Өмнөговь аймгийн "Ёл УАЗ" клубийн залуус АОК-н сайн дурын багт нэгдэж, өчигдөр 30 гаруй машин үер шавраас гаргаж, хөдөө усанд автсан айлын 80 настай эмээ хүү хоёрыг газар дээр нь очиж авран аймагт авчирсан. Амаржих дөхсөн жирэмсэн эмэгтэйг үерт хаагдсан гэрээс нь авч эмнэлэгт хүргэж эсэн мэнд амаржуулсан бөгөөд ээж хүү хоёрын биеийн байдал сайн байгаа гэнэ. Энэ мэт олон айл өрхийн аюулгүй байдлын төлөө, хүний амь нас эд хөрөнгийг хамгаалан ажиллаж байгаа "Ёл Уаз" клубийн залууст баярлалаа.