Төв талбай дээр уяачид наадмын хойшлуулах саналыг эсэргүүцэн морьтойгоо жагсаж байна. Тэдний хувьд Үндэсний их баяр наадам өнжвөл өв соёлоо алдана гэж байгаа бол эсрэгээрээ цар тахалтай энэ хүнд жил баяр наадмаа өнжлөө гээд олон жил уламжлагдаж ирсэн өв соёл устахгүй гэсэн байр суурьтай уяачид цөөнгүй байна. Тэдний нэг уяач Ч.Сүхцэрэн цахим хуудсаараа ийнхүү байр сууриа илэрхийлжээ.
Манай Боржигон Бишрэлт овгийнхон олон үеэрээ морь уяж байна. Удам угсаа, өвөг дээдсийнхээ үргэлжлэл болсон би ч морьдоо уясаар л… гэвч дэлхийд түгсэн энэ цар тахлын үед дархлаажуулалтад хамрагдаагүй хамгийн эрсдэлтэй нь хүүхдүүд маань болж байгаа учир наадмыг хойшлуулах, энэ жил өнжвөл морьдоо өнөөдөр ч тавихад бэлэн байна аа. Бидний ирээдүй бол хүүхдүүд. Тэгээд ч энэ олон зуун, мянган жил өвлөгдөж ирсэн соёл ганц жилийн наадам өнжихөд устдаг тийм хариугүй ч гэж юу байхав гэжээ.
Яг одоо Монгол улсын засгийн газар баяр наадмыг тэмдэглэх эсэх талаар хуралдаж байна