Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгуульд У.Хүрэлсүхийг ялалт байгуулсан хэмээн Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор үзэж тогтоолын төслөө УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулиар СЕХ энэ шийдвэрийг санал хураалт явагдаж дууссанаас 10 хоногийн дотор УИХ-д мэдүүлдэг.
СЕХ-ны холбогдох шийдвэрийг УИХ хүлээн аваад байгаа бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж У.Хүрэлсүхийн тангараг өргөх товыг 6-р сарын 25-нд гэж товлолоо.
Улсын их хурал 14.00 цагаас хуралдахаар товлосон байна. Хуулийн дагуу сонгуулийн дүн гарснаас 30 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгч тангараг өргөнө. Тангараг өргөснөөр хуучин Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусна. Мөн У.Хүрэлсүх автоматаар УИХ-ын гишүүн байхаа болих юм.