Өнөөдөр Монголчууд зургаан жилээр төр барих, зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох өдөр. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр монгол төрийн тэргүүнээр 50-иас дээш настай хүн зургаан жилээр нэг л удаа сонгогдох нөхцөл бүрдсэн.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН –аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат эвсэл"-ээс Д.Энхбат нар нэв дэвшиж байгаа билээ.
Өнөөдөр өглөөний 07:40 минутад Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 7.30 цагийн орчимд саналаа өгчээ.
Харин ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусын халдвар авч Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн.
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ, 12.00 цагт Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн байранд саналаа өгөх юм байна.