Хөдөө, орон нутаг зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутагт зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:
Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
Баянзүрх дүүрэг- “Тэнгэр" худалдааны төвийн гадна талбай
Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин" агуулах худалдааны гадна талбай
Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай