Өчигдөр 51,386 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунг хийлгэжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод 14,048, орон нутагт 37,338 хүн вакцинд хамрагдсан байна.
Ингэснээр улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан хүний тоо 1,860,915 боллоо. Үүнээс 1,373,196 хүн хоёрдугаар тунг хийлгээд байгаа юм.Өнөөдрийн байдлаар вакцины бүрэн тунг хийлгэсэн хүний тоо нийт вакцинд хамрагдах ёстой иргэдийн 66.4 хувийг эзэлж байгаа бол нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 90 хувьд хүрчээ.
Улаанбаатар хотын дархлаажуулалтын явц /дүүрэг тус бүрээр/
Орон нутаг дахь дархлаажуулалтын явц /аймаг тус бүрээр/
Сэтгэгдэл 1