Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Иймд Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн эрхийг хамгаалах тэдний амарч, сурч хөгжих орчин нөхцөлийг үргэлж хангаж байх үүднээс “Хүүхдийн парк”-ийн газрыг зориулалтын дагуу ашиглуулах чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт өгсөн байна. Түүнчлэн Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд засвар шинэчлэлт хийх төсвийг 2022 оны суулгах зэрэг асуудлыг шийдвэрлэж үүрэг чиглэл өгсөн байна.