• БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
Бямба, 5-р сар 24, 2025
  • Нэвтрэх
No Result
View All Result
БҮРТГҮҮЛЭХ
Chimee.mn
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг

    Хэнтий аймгийн Бор-Өндар сумын 116 сурагч Монгол улсын иргэний андгай өргөлөө

    ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН БИТҮҮ ГЭМТЭЛ, ХАВИРГАНЫ ХУГАРЛЫГ БЭХЛЭХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

    ЦЭЭЖНИЙ ХӨНДИЙН БИТҮҮ ГЭМТЭЛ, ХАВИРГАНЫ ХУГАРЛЫГ БЭХЛЭХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

    Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүллээ

    Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүллээ

    Засгийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна

    Засгийн газраас 21 аймаг, 9 дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулна

    "Гайхамшигт помидор 2023″ фестиваль эхлэхэд нэг хоног үлдлээ

    "Гайхамшигт помидор 2023″ фестиваль эхлэхэд нэг хоног үлдлээ

    МУ-ын Харцага Г.Ганхуягийн цолны мялаалга боллоо

    МУ-ын Харцага Г.Ганхуягийн цолны мялаалга боллоо

    Trending Tags

    • Sillicon Valley
    • Climate Change
    • Election Results
    • Flat Earth
    • Golden Globes
    • MotoGP 2017
    • Mr. Robot
  • Чимээ

    Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа сорьж байна

    Эмийн үйлдвэрийн барилгыг хурдан нурааж, хогийн цэг рүү ачуулах хүслийн цаана хэний ямар ашиг сонирхол байна вэ

    Эмийн үйлдвэрийн барилгыг хурдан нурааж, хогийн цэг рүү ачуулах хүслийн цаана хэний ямар ашиг сонирхол байна вэ

    “ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖ БА ХУЖИРТ СУМ СУРГУУЛЬ, ТҮҮХ, СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас хийсэн фото сурвалжлага

    “ХАЛХЫН ЦОГТ ХУНТАЙЖ БА ХУЖИРТ СУМ СУРГУУЛЬ, ТҮҮХ, СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаас хийсэн фото сурвалжлага

    "Хөвсгөлийн цом IV" олимпын таеквондогийн цомын тэмцээнд "Хүч" спорт хорооны "Харцага" дэвжээ 12-р байранд эрэмбэлэгджээ

    "Хөвсгөлийн цом IV" олимпын таеквондогийн цомын тэмцээнд "Хүч" спорт хорооны "Харцага" дэвжээ 12-р байранд эрэмбэлэгджээ

    Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртжээ

    ОУ-ын мэдээлэл зүйн олимпиадаас гурван сурагч хүрэл медаль хүртжээ

    Б. Чойжилсүрэн : 117 тэрбум төгрөгөөр хагас кокс шахмал түлш хийнэ

    Б. Чойжилсүрэн : 117 тэрбум төгрөгөөр хагас кокс шахмал түлш хийнэ

    Илон Маск, Марк Зукерберг нар тулалдана

    Илон Маск, Марк Зукерберг нар тулалдана

    Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна

    Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна

  • Видео
    Агаар сэлгэлтээ шалгая ! Видео

    Агаар сэлгэлтээ шалгая ! Видео

    Д.Өлзийбат : Туршилтаар хагас коксжсон нүүрсийг цахилгаанаар үлээлгэж асаахад утаа эрс багассан

    Д.Өлзийбат : Туршилтаар хагас коксжсон нүүрсийг цахилгаанаар үлээлгэж асаахад утаа эрс багассан

    Ковидын эмчилгээнд нэвтрүүлсэн арга барил

    Ковидын эмчилгээнд нэвтрүүлсэн арга барил

    Хүүхдийн баярын мэнд хүргэе

    Хүүхдийн баярын мэнд хүргэе

    Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийн хөгжилд зарцуулна

    Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг дэд төвүүдийн хөгжилд зарцуулна

    Унгар улсад нийт 314 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

    Унгар улсад нийт 314 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ

    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

    Хүүхдийн эрх гэж юу вэ, яагаад чухал байдаг вэ?

    Хүүхдийн эрх гэж юу вэ, яагаад чухал байдаг вэ?

    Л.Оюун-эрдэнэ : Нийслэлийн төвлөрлийг сааруулж, орон сууцжуулах төслүүдийг дэмжинэ

    Л.Оюун-эрдэнэ : Нийслэлийн төвлөрлийг сааруулж, орон сууцжуулах төслүүдийг дэмжинэ

    Зөвлөмжийг дагая-зөв хийе-УТАА МЭДРЭГЧЭЭ ШАЛГАСАН УУ

    Зөвлөмжийг дагая-зөв хийе-УТАА МЭДРЭГЧЭЭ ШАЛГАСАН УУ

    Trending Tags

    • Golden Globes
    • Mr. Robot
    • MotoGP 2017
    • Climate Change
    • Flat Earth
  • Live

chimee.mn
No Result
View All Result
“Хөсөгтөн” ардын урлагаараа жигүүрлэн улам өндөрт дүүлэн цойлог

“Хөсөгтөн” ардын урлагаараа жигүүрлэн улам өндөрт дүүлэн цойлог

5-р сар 25, 2021
Ангилал Нийгэм
0

Арван гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулан, уран бүтээл туурвихдаа амжилтаас амжилтад өртөөлөн “Авьяаслаг азиуд” уралдааны дэд байрын эзэн болж, 56 орны 1600 гаруй уран бүтээлч оролцсон Дэлхийн урлагийн олимпоос алтан медаль хүртсэн ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийнхан бас нэгэн онцгой шинэ амжилтын эздээр тодорч, дэлхийн хөгжмийн амьдралд шуугиан таригчдын эгнээнд нэр нь дурайж байна. Тус хамтлаг уран бүтээлийн хоёр дахь “Жангар” цомгоороо Их Британи улсад шалгаруулан олгодог “Songlines Music Awards 2021” шагналыг Ази, Номхон далайн бүсээс тэргүүлэн энэ сард хүртээд буй нь манай улсын хөгжмийн амьдрал дахь 2021 оны онцлох үйл явдал боллоо.
“Дэлхийн хөгжим” урсгалын уран бүтээлчдийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг “Songlines Music Awards”-ыг дэлхийн хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй “Songlines” сэтгүүлийн уншигчдын санал, улмаар дуу хөгжмийн мэргэжлийн сэтгүүлчдийн үнэлгээг үндэслэн шалгаруулж олгодог бөгөөд Монгол Улсаас ийнхүү “Хөсөгтөн” хамтлаг анхлан хүртлээ. Өмнө нь Өвөр Монголын “Анда-Юнион” хамтлаг авсан нь монгол туургатны язгуур урлагийн уран бүтээлчдийн хувьд анхдагч байв.
“Songlines Music Awards 2021” шагнал гардуулах ёслол энэ оны намар болох бөгөөд чухам хэзээ гэдгийг тухайн үед нь зарлах аж.
Шагнал хүртэгсдийн мэдээллийг дараах холбоосуудаар орж авах боломжтой. https://www.songlines.co.uk/awards/2021
https://www.songlines.co.uk/news/announcing-the-winners-of-the-songlines-music-awards-2021
“Хөсөгтөн” хамтлагийн хоёр дахь цомог “Жангар” бүтээлийг Монгол, Францын “Нүүдэлчин зам” холбоо продюсерлон ажилласан ба Франц улсын “Бюда мюзик лэйбл” эрхлэн хэвлүүлж өнгөрсөн оны наймдугаар сард олон улсын талбарт байршуулжээ. Коронавируст цар тахлын үеэр гарсан хэдий ч “Жангар” цомог олон улсын хөгжмийн мэргэжилтнүүд, сэтгүүлчдээс өндөр үнэлгээ авсаар, хэвлэлийн тойм нь 70 гаруй хуудаст хүрч өндөр амжилт үзүүлсээр байгааг олон улсын үнэлгээний дараах жагсаалтаас харж болно. Үүнд:

  • Top 15 World Music Albums, Spin The Globe (Америк)
  • 2020 оны есдүгээр сард “Transglobal World Music Charts”-ын V байр (“Дэлхийн хөгжим” урсгалын, олон улсын 40 сэтгүүлчийн үнэлгээгээр гаргадаг жагсаалт)
  • Францын өдөр тутмын “Le Monde” сонины 2020 оны есдүгээр сарын шилмэл цомгуудын нэг (Франц)
  • Дэлхийн хөгжмийн “Songlines” сэтгүүлээс дөрвөн одын үнэлгээ авч, “Top of the World” цомгуудын тоонд багтсан (Их Британи)
  • “Songlines” сэтгүүлийн 2020 оны шилдэг цомгийн нэг (Их Британи)
  • Top 25 Favorites of the Year, Global Village (Америк)
  • Favis 2020, Mundofonias (Испани)
  • Mejores álbumes de World Music de 2020, Cuba Comunica (Куба)
    Хамтлагийн 2 дахь цомгийн аялан тоглолт цар тахлын улмаас 2022 он болтол хойшлогдоод байгаа юм. Дараа жил Парис, Брюселль, Лилл, Рэннэ, Грэнобл, Лион, Женев зэрэг хотод тоглох товтой байна.
    Үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн хөгжмийн урлагт нэр нь тод “Хөсөгтөн” хамтлаг 2008 онд Үндэсний урлагийн их театрын үндэсний төрийн их найрал хөгжмийн хамт олон дундаас төрөн гарсан. Өнгөрсөн хугацаанд Монголын биет бус соёлын өв морин хуур, икэл, ятга, лимбэ, товшуур, цуур, цоор, төмөр хуур, хулсан болон нуман хуур, хөөмий зэрэг олон төрлийн хөгжмөөр тоглож, уран бүтээл туурвиад зогсохгүй монгол хөөмийгөөр өөрийн гэсэн өвөрмөц дуугаралтыг бий болгохын тулд хөөмийг сонгодог хэлбэрийн олон хоолойн дэг жаягтай хослуулан акапелла төрлийг уран бүтээлдээ нэвтрүүлж, дэлхийн 30 гаруй оронд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн тоглож, оролцсон уралдаан бүртээ голчлон тэргүүн байр эзэлж, гран при шагнал хүртэж ирэв.
    Хамтлагийн амжилтын түүхийг тэдний авсан шагнал, онцлох тоглолтууд илтгэдэг. Хэзээ, хаанахын наадам, уралдаанд ямар шагнал хүртэж байсныг бүгдийг дурдах гэвэл жагсаалт нэлээд урт болох тул дээжлэн мэдээлье.
    БНСУ-ын Чэжү аралд болсон “ DELPHIC III ”дэлхийн урлагийн олимпоос акапелла төрөлд Монгол Улсаас анх удаа “АЛТАН МЕДАЛЬ” хүртсэн.
    Английн хатан хааны ивээл дор Их Британи улсын Лондон хотноо BBC телевизээс жил бүр зохион байгуулдаг “HUMAN PLANET” дэлхийн хөгжмийн наадамд улсаасаа анх удаа оролцож “Royal Albert Hall” театрын тайзнаа ая дуугаа өргөж, тухайн тоглолтын оролцогчид дундаас үзэгчдийн хамгийн олон санал авсан хамтлагаар шалгарсан.
    2012 онд Малайз улсад зохион байгуулсан дэлхийн шилдэг 20 фестивалийн нэг “Rain Forest World Music Festival”-д оролцож шилдэг хамтлагийн шагнал хүртсэн. Энэ фестивальд “Хөсөгтөн” хамтлагийн нэг цаг хорин минутын бие даасан тоглолтыг 10000 гаруй үзэгч үзсэн.
    2014 оны арваннэгдүгээр сараас 2015 оны тавдугаар сарын 14 хүртэл зургаан сарын турш Малайз, Сингапур улсад болсон дэлхийн хамгийн том шоу “ASIA’S GOT TALENT 2015” уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож, Азийн шилдэг 1000 гаруй буюу 7000 гаруй уран бүтээлчээс шалгарч ДЭД байрын шагнал хүртсэн.
    2017 оны нэгдүгээр сард Бразил улсын Сальвадор хотод “PERCPAN- World Percussion Panorama festival” -ын ШИЛДЭГ ХАМТЛАГ-аар шалгарсан.
    Хамтлаг эх орондоо 2009, 2010, 2015 онд уран бүтээлийн тоглолт хийснийг фэнүүд нь сайн мэдэж буй.
    Цөөхөн уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй ч, нэг нь л гэхэд 2-3 төрлийн зэмсгээр тоглохын сацуу хөөмийлж, дуулдаг тул зарим уран бүтээлээ үндэсний, язгуур цөөхүүл хамтлагийн чинээний дуугаралттайгаар үзэгч, сонсогчдод хүргэж чаддаг тун бүтээлч, уран чадварлаг хамт олон бол “Хөсөгтөн”-гийнхөн. Тэдний хөгжим, бүтээлийн хэв маягийг гадаадын хөгжим судлаачид этно, баллада чиглэлийн хэмээн дүгнэж, цэгнэсэн нь нэг бус удаа юм. Этно гэдэг бол язгуур, угсаатны гэсэн утгатай бол баллада гэдэг нь дууль гэсэн үг. “Хөсөгтөн”-гийн бүтээл туурвилыг сонсож, хүртсэн хөгжим судлаачид сэдэв агуулгаар баялаг, үйл явдлаар өрнүүн, уянгалаг хөгжүүн юм гэсэн санааг товчоор дуультай зүйрлүүлэн илэрхийлсэн нь тэр биз ээ.

“Хөсөгтөн”-гийн гишүүн бүр нь мэргэжлийн, туршлагатай хөгжимчид. Тэд ардын болон бусад чиглэлийн хөгжим, бүтээлийн сонголт, найруулга, тоглолт, манераар улсынхаа үндэсний, язгуур хөгжмийн урлагийн орон зай, ертөнцөд “Хөсөгтөн”-гийн гэсэн өнгө төрх, дуу, дуугаралтыг бий болгосон. Ингэснээр сонсогч, үзэгчдийн ардын урлаг, хөгжимд хандах хандлагыг эерэг тийш олон хэмээр эргүүлж чадсан, өөрөөр хэлбэл нас насныхан, ялангуяа залуус үндэсний хөгжимд дуртай, сонсдог, хүндэлдэг болоход нөлөө үзүүлсэн гавьяатай. Энэ амжилт нь олон улсын уралдаан, наадамд олон жилийн турш тэргүүлж ирсэн амжилтаас нь дутахгүй үнэ цэн юм.
Азийн шилдэг хамтлаг “Хөсөгтөн” дэлхийн томоохон уралдаанд “тоосоо өргөн” бүс нутагтаа манлайлан дэлхийн шилдгүүдийн эгнээнд цоллуулах болов.
Бахархалт уран бүтээлчдэд баяр хүргэн, ардын урлагаараа жигүүрлэн улам өндөрт дүүлэн цойлохын ерөөл өргөе.
Сэтгүүлч Р.Оюунжаргал

ShareTweetShare
Өмнөх

Л.Халтар: “Чингис хаан” олон улсын нисэх буудлаа энэ 7 дугаар сарын 4-ний өдөр нээж, үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна

Дараах

Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Санал болгох

Эрээн- Замын Үүдийн хилийн боомтоор өдөрт 50  ачаатай чингэлэг орж ирнэ

Эрээн- Замын Үүдийн хилийн боомтоор өдөрт 50 ачаатай чингэлэг орж ирнэ

3 жил өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүллээ

4 жил өмнө

Их үзсэн

  • download kmspico windows 10 ✓ Activate Windows & Office Now ➤ 2024 Guide

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • “Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • УНТЭ ХӨСҮТ-тэй ижил түвшний PCR шинжилгээний лабораторитай боллоо

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарчээ

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0
  • Гэмтлийн яаралтай тусламжийг УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ болон дүүргийн зарим эмнэлгүүд үзүүлж байна

    0 shares
    Хуваалцах 0 Жиргээ 0

Биднийг дэмжих

  • БИДНИЙ ТУХАЙ
  • ЗАР СУРТАЛЧИЛГАА
  • ХОЛБОО БАРИХ
УТАС: +976 99043049, +976 85183060

© 2023 Chimee.mn Designed by Temuuka

No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Нийгэм
  • Орон нутаг
  • Чимээ
  • Видео
  • Live

© 2023 Chimee.mn Designed by Temuuka

Тавтай морил.

Хэрвээ та нийтлэлч бол нэвтэрч орно уу.

Нууц үг сэргээх

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. НЭВТРЭХ

Нууц үгээ шинэчлэх

Нэвтрэх нэр эсвэл цахим шуудангаа оруулж нууц үгээ сэргээнэ үү.

НЭВТРЭХ