Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн дагуу хийж байгаа сонгуулиар ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгохоор болсон. Өнөөдөр гурван намаас нэр дэвшигчид СЕХ-ноос батлахаа хүлээн авч, албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байна.
2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчидтой хийх уулзалтаа аль болох гадаа талбайд зохион байгуулж, хүн хоорондын зай баримтлах, бүртгэл хөтлөх, халуун хэмжих, хүүхэд дагуулж ирэхгүй, маск зүүж, бээлий өмссөн байх ёстой зэрэг халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөхийг хэллээ. Хэрвээ битүү орчинд уулзалт хийх юм бол агааржуулалт, ариутгал цэвэрлэгээг давхар хариуцаад явахыг хэллээ.
Тусгаарласан иргэдийг зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа явагдах бол зургадугаар сарын 8-нд 09:00-20:00 цагийн хооронд ковидын улмаас тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна. Үүнийг журамд заасны дагуу өөр зохицуулалтаар буюу халдвар хамгааллын өндөр дэглэмийн доор авахыг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа мэдээллээ.