Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 5-р сарын 8-наас улбар шар түвшин руу буулгахаар шийдвэрлэжээ.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ : Одоогоор вакцинд хамрагдах ёстой хүн амын 55 хувь нь эхний тун, 26 хувь нь хоёр дахь тунд хамрагдлаа.
Яаралтайгаар ХӨСҮТ-ийн засвар үйлчилгээ, шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад зориулж 3,2 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Иргэд аль болох хурдан вакциндаа бүрэн хамрагдвал хэвийн горимдоо шилжихэд хялбар байх болно. Тийм ч учраас хотод амьдарч байгаа нийт хүн амыг энэ сарын 8-ны дотор эхний тунд, 6 дугаар сард орон нутгийн иргэдийг нэг, хоёрдугаар тунд хамруулж дуусгахаар төлөвлөөд байна гэлээ