Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо төрийн ордонд болж байна.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцэж байна. Үүнд :
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар,
- Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар,
- Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дотоодын ачаа тээврийн тарифын дунд хугацааны бодлогын талаар зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.