“Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв” ТББ-аас “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээнийг 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жил тэмцээн цахимаар зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар хот, 21 аймгийн ЕБС-ийн сурагчид оролцох боломжтой гэдгээрээ онцлогтой юм.
Зорилго:
Хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, асуудлыг шинжлэх, бүтээлчээр сэтгэх чадварыг нь хөгжүүлэх.
Ангилал:
- Ахлах анги: 10-12-р анги
- Дунд анги: 6-9-р анги
Сэдэв:
Дараах хоёр сэдвээс нэгийг нь сонгож оролцох бөгөөд нэг хүүхэд нэг л илтгэлээр оролцоно.
- “Цар тахлын үе дэх хүүхдийн сурч, хөгжих эрх” сэдвээр эсвэл
- “Надад хэлэх үг байна” ерөнхий сэдвийн хүрээнд өөрийн илтгэлийн сэдвийг чөлөөтэй сонгох.
Хугацаа:
2021.04.24-нд сүүлийн шатны шалгаруулалт явагдаж, шилдэг илтгэлүүдийг тодруулна.
Зохион байгуулалт:
1-р шат
Оролцогчид илтгэлээ word хэлбэрээр 04 сарын 24-ны дотор adrf.speechcontest@gmail.comхаягаар ирүүлэх бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн дараагийн шатанд орох илтгэлүүдийг шалгаруулна. Дараагийн шатанд шалгарсан оролцогчидтой 04 сарын 28-ны өдөр утсаар холбогдох бөгөөдADRF Mongolia фэйсбүүк хуудсаар олон нийтэд мэдээлнэ.
2-р шат
Шалгарсан оролцогчид 05 сарын 01-ний өдөр 14:00 цагаас “Zoom”-ээр холбогдож, илтгэлээ хэлэлцүүлнэ. Илтгэлийг “Power pointpresentation”ашиглан5 минутад багтаан танилцуулахаар бэлтгэсэн байна.
Илтгэлд тавигдах шаардлага:
- Сонгосон сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг хөндөж, шийдвэрлэх арга зам, санал санаачилгыг дэвшүүлсэн байх
- Шинэлэг үзэл санаа агуулсан , үнэн бодитой байх
- Илтгэлийн бүтэц нь хураангуй, түлхүүр үг, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, хавсралт, ашигласан материал/эх сурвалж гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх.
- Үг үсэг, хэл найруулгын алдаагүй байх
- Microsoft word программ дээр, үсгийн фонт Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар бичигдсэн байна. А4 цаасны тал бүрээс 2,5 см хэмжээтэй. /Хуудасны тоо 3-5 хүртэл./
- Илтгэлийн эхний нүүрэнд сэдэв, овог, нэр, сургууль, анги, бүлэг, холбогдох утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичиж ирүүлсэн байх.
Хугацаа хожимдсон, илтгэлд тавигдах шаардлагыг хангаагүй материалыг хүлээн авахгүй.
Шалгарсан илтгэлүүдийг Adrf Mongolia цахим хуудаст видео болон бичвэр хэлбэрээр байршуулна.
Шагналын сан: 4 сая төгрөг
Насны ангилал болон сэдэв тус бүрд эхний 3 байрыг шалгаруулах ба хоёрдугаар шатанд шалгарсан хүүхэд бүрд бэлэгтэй.
1-р байр: 400,000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг
2-р байр: 300,000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг
3-р байр: 200,000 төгрөг, өргөмжлөл, гарын бэлэг
Тусгай байр: Батламж, гарын бэлэг
Зохион байгуулагч:
“Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв” ТББ
Холбогдох утас: 70141019, 88960502
Фэйсбүүк хаяг: Adrf Mongolia
Хамтран зохион байгуулагч:
Q Education group, “Шагж Гэлэн” Блоггер