Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, МУЗН хамтран гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, 60-аас дээш насныхныг коронавирусний эсрэг вакцинд хамруулж байна. Мөн хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, өндөр настнуудад хийхээр болжээ.
Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын нэг суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна. Үүнд :
1. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
2. Баянгол дүүрэг -20-р сургууль
3. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
4. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
5. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
6. Баянзүрх дүүрэг -133-р сургууль
7. Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.