Б.Бат-Оргил /Хаан даатгалын зөвлөх эмч/
Цусны даралт ихсэх, биеэ даасан өвчин гэдэгт эргэлзээтэй асуудал олон гардаг. Хүний биеийн өвдөлт хийн судал, цаг агаарын тохиромжгүй нөхцөл, агаарын даралтанд нэрвэгдэж даарах, хэт халууцах, ажлын ачаалал, хордлого, амьсгалын дутмагшил, зүрхний цохилт олшрох, цус, цөсний өтгөрөл өрцний мэдрэл цочроход цусны даралт ихэсдэг.
Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгалтай өндөрлөг газарт зүрх судасны хэвийн үйл ажиллагаанд ачаалал их өгөх тус хүний цусны даралт өндөрсөх талаар хийсэн судалгаанууд байдаг. Мөн монгол хүний амьдралын чанарт нөлөөлсөн хүчин зүйлүүд бие махбодийн онцлог өөрчлөлтийг бүрдүүлдэг. /Мал аж ахуй, амьдралын нөхцөл, хоол хүнсний агууламж, эмнэлгийн тусламж, хүртээмжээс шалтгаалдаг/
Хүний биеийн анатомын бүтцэд тодорхой бус, нэгэн үзүүлэлт өвдөлт хийн судлууд байдаг. /ӨХС гэж хураангуйлан тэмдэглье./ Энэ судлууд өвчин үүсэх, учир шалтгаан болдог онцлогтой.
ӨХС-д хүний бие эрхтний бүхий л амьсгал, мэдрэлийн урвалж, бодисын солилцоо, дотоод шүүрлийн болон тунгалагын булчирхайнууд, биеийн энерги, кенезийн, соронзон орон, цахилгаан цэнэгийн үүсгэвэр зэрэгт оролцож физиологи, патфизиолог, химийн, физколойд, органик химийн урвалжийг идэвхжүүлдгээрээ чухал үүрэгтэй.
1. Цусны даралт ихсэх нь ажлын ачаалал, хөдөлгөөнгүй булчин шөрмөсний шар усны чинэрэлт, хуян хөших, судасны хатуурал, бөглөрөл бүтэцийн өөрчлөлтөөс болно.
2. Артерийн судасны гадна талаас механик даралт өгөх шалтгаануудад түлэгдлийн болон осол аваар, шархны сорив, үе холбоосны хатуурлын өвчлөл, ревматизмын, үе хоорондын давсан талст, яс ургалт, мэдрэлийн үрэвсэл, хавагналт, үрэвсэлт өвчнүүд хамаарна.
3. Хүнсний агууламж давс, элсэн чихрийн хэрэглээ, бие махбодод амин дэм эрдсийн дутагдал, дотор эрхтний болон дотоод шүүрлийн хямрал, цус, цөсний өтгөрөлт шарталт, хавдрын өвчлөлөөс хамаардаг.
4. Төрөлхийн согог, удамшлын өвчин, дотор эрхтний судасны согог, цүлхэн, булчирхайн согогуудаас хамаарна. Удамшлын гаралтай үе холбоосны өвчнүүд Мукополисаридоз, Дауны зэрэг өвчний шалтгаантай цусны даралт өндөр байна.
5. Сэтгэцийн өөрчлөлт байнгын сэтгэл санааны хямрал, хорт зуршлын болон гар утас, компьютер тоглоомын хамаарлаас даралт ихдэх өвчлөл үүснэ.
Хүний ӨХСудлаар цахилгаан соронзон орны хүчдэл ихэссэнээс судасны агшилт, хэлбэлзэж, зүрхний булчингийн агшилт, сулралт багасаж цусны даралт ихсэхийг. даарсны улмаас цусны даралт ихсэлт гэнэ.
Хүний ӨХСудалд шунасан хүйтэн хий үе мөчний холбоос, шөрмөсний хүүдийг зангируулж, байнга хөлийн шөрмөс татах, үе холбоосыг үрэвсүүлж, хавагнуулах нь цусны даралт ихсэх шалтаг болдог. Үе мөчний холбоос ихээхэн өөрчлөгдөж, холбогч эдүүдийн хатуурлаас үүсэх цусны даралтыг хөгшрөлтийн гэж нэрлэнэ.
Хүний цусны даралтын ихсэлт түр зуурын үйл ажиллагааны алдагдлаас хамааралтай дээд даралт 160мм, доод даралт 100мм мөнгөн усны баганын хэмжээнээс хэтрэхгүй байх үед өвчлөлийн бус цусны даралт ихсэлт гэнэ.
Хуян хий гаргах, халуун хоол битүү шөл, судас өргөсгөх эмийн үйлчилгээнд дарагдана. Үүнийг цай, хоол холдсоноос үүсэх хий хуянгийн даралт гэнэ.
Хүний биеийн ӨХСудал хэт их ачаалал, даавруудын хэлбэлзэл, сэтгэлийн хямрал, гэнэтийн цочролын улмаас биеийн эсэргүүцэл суларч, вирус, нянгийн халдвар авсан үед цусанд хуралдсан гистамин хоруу чанар, мэдрэл, судасны ханыг үрэвсүүлж, хавагнуулж, цус өтгөрүүлэн цусны даралт ихэсгэнэ. Энэ үед цусны даралт огцом өндөр дээд даралт 200-с дээш, доод даралт 180-с дээш гардаг. Гэнэтийн цус харвалт өгөх аюултай. Ихэнх тохиолдолд архины гүн хордлого, цэвэршилт явагдаж байгаа бүсгүйчүүд, чихрийн шижинтэй хүмүүс, цусанд холестрол ихдэлттэй хүмүүст тархины цус харвалт тохиолддог. Өвчлөлийн цусны даралт ихсэлт гэнэ.
Бөөрний бүтцийн өөрчлөлт, үрэвсэл бөөрний дээд булчирхайд цочрол үүсдэг. Зүүн талын бөөрний дээд булчирхай хэвлийн гол артерийн судастай холбоотой даавраа шахдаг. Бөөрний дээд булчирхайн даавруудаас үүсэх цусны даралтыг бөөрний өвчлөлийн цусны даралт гэнэ.
Тархины цус харвалтын тодорхой шинжүүд бий
Толгой маш хүчтэй өвдөх, нүд бүрэлзэх, гар хөл саажих, ухаан алдах зэрэг.