Ипотекийн зээлийн 25-30 хувийг ирэх онд аймаг, орон нутагт олгохоор төлөвлөжээ.
Хэдий аймаг орон нутгийн хөгжил харилцан адилгүй байгаа ч өрсөлдөх чадвараараа тэргүүлж байгаа Орхон, Дархан, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын хувьд өнгөрсөн хугацаанд орон сууцны эрэлт нийлүүлэлт өссөн тоо мэдээ байна.
Хэдий ийм харилцан адилгүй хэмжээнд байгаа ч аймаг, орон нутгийн иргэдийг ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангахаа Барилга хот бахйгуулалтын яам мэдэгдэж байна. Гэхдээ дээр дурдсан аймгуудын ялгаатай нөхцөл байдлыг харгалзан орон нутагт хуваарилах ипотекийн зээлийн хэмжээг судалгаатай өгөхгүй бол тэгшитгэх байдлаар хуваарилах боломжгүй байгааг онцолж байна.