Ингэ ихэрлэх нь энх цагийн эхлэл, сайн сайхны билэг eрөөлтэй гэдэг. Сүүлийн жилүүдэд Ховд нутагт жил дараалан ингэ ихэрлэж, малч эзэн, нутаг хошуу, зон олноо баярлуулж байна.
Өнгөрсөн 2020 онд Чандмань сумын Жаргалант багийн малчин Дашдоржийн Мягмарын хотонд ингэ ихэрлэж байсан бол энэ жил Манхан суманд ингэ ихэрлэлээ. Тодруулбал, 03 дугаар сарын 24-нд Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн тэмээн сүргээс 4 настай хүрэн зүсмийн ингэ нь анхны төрөлтөөрөө ихэр ботго төрүүлж малч эзэн, нутаг хошуугаа баярлуусан юм.
Ихэр ботго, ингэн тэмээг ёс уламжлалын дагуу мөнгөн буйлаар буйлдаг. Мөн малчин Н. Нямдаваа гуайн гэр бүлд хүндэтгэл үзүүлж буянт мал сүргийнх нь буян хишиг арвижин дэлгэрэхийн ерөөлийг өргөн дэвшүүлэв.
Х.Алтантуяа