ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дархлаажуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө. "Гуравдугаар сарын 21-ний өдөр нийслэлийн 10 цэгт дархлаажуулалтын 14 баг ажиллаж 3,829 хүнд вакцин хийлээ. Ингээд нийслэлийн хэмжээнд нийт 205,844 хүнийг дархлаажууллаа.
Өмнөговь аймгийн долоон суманд 1,337 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар нийт 3,434 болсон байна. Улсын хэмжээнд нийтдээ 209,278 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа.
Өнөөдөр 11,280 хүнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн" хэмээн ярилаа.
Энэ долоо хоногт 50-64 насныхныг голлон дархлаажуулалтад хамруулах бөгөөд иргэд рүү хорооноос нь холбогдон хаана, хэзээ вакцин хийлгэхийг хэлэх юм байна.