Монгол Улсын Их Хурлын дэд болон байнгын хороодын 2021 оны гуравдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулж байна.
НЭГ. ДЭД ХОРООДЫН ХУРАЛДААН
03 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:
1. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төсөл.
03 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:
1. Хүнд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- Дэд хорооны төлөвлөгөө батлах;
- Бусад.
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
03 дугаар сарын 23-ны Мягмар гарагт:
1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Кино урлагыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.
2. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар тайлан;
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр, дүнгийн талаар Монгол Улсын Засгийн газрын тайлан.
3. Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.30 “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
03 дугаар сарын 24-ний Лхагва гарагт:
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах/;
- Бусад.
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрэм батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
- Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал;
- Бусад.
3. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
Хэлэлцэх асуудал:
- Бусад.