Төрийн ордонд
10:00 цагт Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно. Хуралдаанаар,
- Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
- Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Эрүүл мэндийн яам
11:00 цагт Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал болно.
Хэвлэлийн хүрээлэнд
12:00 цагт Харааны бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрх, харааны бэрхшээлтэй хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар хараагүй иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Цахимаар
08:50-14:30 цагт "Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд үндэсний III чуулган" болно.