Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 166 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 112 нь хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.
Иргэдийг Тайж, Мөнххустай, Мичид-2, Корпорейт зочид буудалд тусгаарлав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.