УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэхүү дуулиант хэргийг улсын нууцаас бүрэн гаргахыг хүслээ.

Өчигдөр Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Хорих 406-р ангид хоригдож байгаа Т.Чимгээ дээр очиж уулзсан явдал чухамдаа түүнийг эрүүдэн шүүсэн асуудлыг нэг тийш нь шийдэх гэсэн үйлдэл биш байлаа гэж олон эх сурвалж харж байна.

Үнэндээ түүнийг эрүүдэн шүүсэн гэдэг нь аль хоёр жилийн өмнө бичлэгээр ил болж төрийн ордонд УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн тодорхой хэсгийг үзүүлж улмаар олон нийтэд ил болгочихсон.
Тухайн үеийн баримтаар Т.Чимгээг эрүүдэн шүүсэн нь бүрэн нотлогдож байхад өнөөдрийг хүртэл яагаад шийдээгүй вэ?!
С.Зориг агсны хэрэг тойрсон асуудлыг үеийн үед улс төрдөө ашиглаж ирсэн учраас энэ удаа ч удахгүй болох сонгуулийн өмнөх улс төрдөө ашиглах дараагийн баримтыг нууцаас гаргана гэдгээ л тэд өчигдөр очиж Т.Чимгээг уйлуулан байж хажууд нь суун зарлалаа.
Үүнийг хуульзүйн дэд сайд асан өдгөө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тодорхой бөгөөд тов агуулгаар жиргэж. Тэрээр С.Зоригийн хэрэг тойрсон асуудлыг заримдаглаад байлгүй нууцаас бүрэн гаргаасай гэжээ.