2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 23-ны хооронд Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан "Нэг хаалга-Нэг шинжилгээ” коронавиусийн халдвар илрүүлэх шинжилгээг авч байгаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 11-ний өдрөөс хойш 238 мянга гаруй иргэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаад байна.
Есөн дүүрэгт 73 шинжилгээний төв, явуулын 137 багийг зохион байгуулж, халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хорооноос сонгогдсон айл өрхийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулж байгаа билээ. Иймд гэр бүлийн гишүүдээс сэжигтэй тохиолдол илэрвэл баримтлах зөвлөмж болон гэрийн тусгаарлалтын үеийн эрүүл ахуйн зөвлөмжийг хүргэж байна.

