Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд өчигдрийн байдлаар 70000 иргэн шинжилгээнд хамрагдлаа. Өнөөдөр коронавирусийн шинжилгээний байнгын 18, явуулын 50 цэг Баянхошуу бүсийн 16 хорооны 24000 өрхийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж буй юм. Шинжилгээний сорьцыг 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд цуглуулна. ӨНӨӨДӨР PCR ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН СУУРИН БАЙРШИЛ:
- 4-р хороо – 226-р цэцэрлэг
- 5-р хороо – 269-р цэцэрлэг
- 6-р хороо – 9-р сургууль
- 7-р хороо – 227-р цэцэрлэг
- 8-р хороо – 67-р сургууль
- 9-р хороо – 76-р сургууль
- 10-р хороо – 38-р цэцэрлэг
- 11-р хороо – 105-р сургууль
- 24-р хороо – 134-р сургууль
- 25-р хороо – 104-р сургууль
- 26-р хороо – 253-р цэцэрлэг
- 28-р хороо – 264-р цэцэрлэг
- 36-р хороо – 263-р цэцэрлэг
- 40-р хороо – 117-р цэцэрлэг
- 41-р хороо – 124-р сургууль
- 42-р хороо – 170-р цэцэрлэг
Шинжилгээний баг 13.00-14.00 цагийн хооронд цайндаа орох тул иргэд та бүхэн цагаа зөв тооцоолон ирэхийг хүсье.