Энэ оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гарсан зөрчлийн тоон мэдээг өмнөх долоо хоногтой ЭНД харьцуулахад нийт 24577 зөрчлийн хэрэг бүртгэгдэж 38.4 хувиар өссөн байна.
Зөрчлийн хэргийг шалгасан субъектээр нь ангилж үзвэл Цагдаагийн байгууллага 97.97 хувийг, Мэргэжлийн хяналт 0.35 хувийг, Онцгой байдал 0.07 хувийг, бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 1.61 хувийг нь тус тус шалган шийдвэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт нийт 23696 хүн Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн нь 37.8 хувиар, 30 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 15.4 хувиар тус тус өсжээ.
Дээрх хугацаанд ихэнх төрлийн зөрчлийн гаралт өмнөх долоо хоногоос өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал : Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 1.1 дахин өссөн нь хамгийн өндөр хувьтай байгаа бол Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 72.8 хувиар, Хүний биед халдах зөрчил 46 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 36.5 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 35.6 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 30.8 хувиар, Танхайрах зөрчил 18.6 хувиар тус тус өссөн байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 45.5 хувиар буурсан бол Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил өмнөх долоо хоногтой ижил түвшинд байна.
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгий аймгуудад, Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, Хүний биед халдах зөрчил Баянзүрх, Хан-Уул дүүрэг, Орхон, Баянхонгор аймгуудад хамгийн их байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн 54.2 хувь нь Нийслэлд, 45.8 хувь нь орон нутагт гарсан ба Нийслэлд бүртгэгдсэн энэ төрлийн зөрчлийн 55.1 хувь нь Чингэлтэй дүүрэгт үйлдэгджээ.
Эх сурвалж : Prokuror.mn