НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.
Тохиролд 2020 оны 12 дугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 26,248,898 баримт хамрагдсан юм.
Үүнээс,
Үндсэн тохирлын дугаар:
- 30 мянган төгрөгийн азтан – 23,431
- 100 мянган төгрөгийн азтан – 2,362
- Нэг сая төгрөгийн азтан – 264
- Гурван сая төгрөгийн азтан – 28
- Таван сая төгрөгийн азтан – 2
- 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 30 сая төгрөг байлаа.
Супер тохирлын дугаар: 23058994 байсан бөгөөд шагналын эзэн тодорсонгүй.
Өнөөдрийн тохиролд Татварын ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллагын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавилаа.