УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах эсэх асуудлаар хуралдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь саналаар огцруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүн 76.5 хувийн саналаар түүнийг огцруулахыг дэмжив.