Улаанбаатар хот болон Дорноговь, Өмнөговь аймгуудад байгуулах гэж буй 4 иж бүрэн PCR лабораториудын тоног төхөөрөмжүүд өнөөдөр Монголд ирж эхэллээ.Шинээр байгуулагдаж буй PCR лабораториудын хамгийн гол хэрэгсэл болох PCR машин, цөмийн хүчлийг цэвэрлэх систем, оношлуур, урвалын багц, сорьц авах төхөөрөмжүүд эхний ээлжинд Монголд ирээд байгаа нь энэ юм.
Энэхүү 4 лабораторийг дараах эмнэлгүүдэд байршуулахаар болжээ. Үүнд :
Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв
Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгөх юм байна.