Гэмтэл согог судлалын үндэсний төвийг өнөөдөр 18 цагт хамгаалалтад авсан байна. БГД-т байрладаг энэ эмнэлэгт шинэ голомт болоод байгаа Ачтан эмнэлгийн эмч ирж өвчтөн үзжээ. Тийм учраас зайлшгүй тандалт хийх шаардлагатай гэж үзсэн байна. Тухайн эмчийн үзсэн хүн болон ойрын хавьтал болсон хүмүүсээс ПСР шинжилгээ авчээ. Одоогоор эмнэлгийн яаралтай тусламж, хүлээн авах хэвийн ажиллаж байна.