"Ачтан Элит Клиник" эмнэлгийн эмч, ажилчдаас коронавирусийн батлагдсан тохиолдол ирэлчээ.
Тиймээс тус эмнэлгээр 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2021 оны нэгдүгээр сарын 5-н хүртэл үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө яаралтай тусгаарлаж зарлан мэдээллийн дагуу шинжилгээнд хамрагдах шаардлагатайг гэлээ.
Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Ачтан эмнэлгийн нийт эмч, ажилтнуудыг шинжилгээнд хамруулахад есөн хүнээс халдвар илэрлээ. Тандалт судалгаа үргэлжилж байгаа. Тус эмнэлэг нийт 134 ажилтантай. Арванхоёрдугаар тасгийн 28 хүртэл дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасаг ажилласан байна. Арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн амбулаториор үйлчлүүлэгчдээсээ асуумж авч, хэвтэн эмчлүүлэгчдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байжээ. Тус эмнэлэг хамгийн сүүлд арванхоёрдугаар 24-нд өвчтөн хүлээн аваад 28 гэхэд бүх өвчтөнүүдийг гаргаж, 29, 30-нд цэвэрлэгээ хийгээд ажилтнуудаа амраасан юм байна.
Ингээд шинэ жилийн дараа буюу нэгдүгээр сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бүх ажилчдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахад зарим нь эерэг гарсан тул эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа PCR шинжилгээнд хамруулжээ. Яг одоогийн байдлаар шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс есөн тохиолдолд хариу эерэг гараад байна" гэв.