Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 8863 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд өвчтөн 2, сахиур 1, гэр бүлийн хүмүүс байна. Ингэснээр нийслэлд батлагдсан тохиолдол нийт 285 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Ингэснээр,
- Сэлэнгэ аймагт: 217
- Дорноговь аймагт: 32
- Говьсүмбэр аймагт: 4
- Архангай аймагт: 3
- Орхон аймагт: 25
- Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 611 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1075 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 584 байгаа. Өнөөдрийн байдлаар 482 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 416 хүн хөнгөн, хүндэвтэр 57 хүнд 6, маш хүнд 3 байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагийн хугацаанд 6 тохиолдол шинээр бүртгэгдэж, Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 1,075 боллоо.
- Эдгэрэлт – 584
- Эмчлэгдэж байгаа- 482 \Хөнгөн 416, Хүндэвтэр 57, Хүнд 6, Маш хүнд3\
- Нутаг буцсан 9 хүн болсон байна.
ОХУ-д өвчлөл цаашид тархах магадлал өндөр байна.
Англи улсад гарсан шинэ мутацид орсон коронавирусийн халдвараар Хонгконгд хоёр хүн өвчилсөн. Шинэ коронавирусийн тархалтын хурд өндөр, бага насны хүүхдүүд, залуучуудыг өвчлүүлэх хандлага их байна" гэв.