Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн агаарын чанарын индексийн мэдээгээр өнөөдрийн 10:15 цагийн байдлаар 1 дүгээр хороолол орчимд 245 буюу бохирдолтой байна.
Өчигдөр Баянхошуу орчимд хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 479-д хүрч байсан бол өнөөдрийн 11 цагийн байдлаар 27 буюу цэвэр байна. Харин “100 айл”, “Монгол газар”, “Ургах наран” орчимд 110-166 индексийн үзүүлэлтэй байгаа нь тус газруудад агаар бага бохирдолтойг зааж байгаа юм.
Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна. Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.