Европын комисс Монгол Улсыг "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хассан тогтоолыг баталжээ.
Монгол Улс Европын холбооны "татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт"-аас энэ оны 10 дугаар сарын 6-ны өдөр, ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус албан ёсоор гарсан.
Энэ удаа Европын холбооны "Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт"-аас хасагдсанаар манай улс ийнхүү санхүүгийн хоригтой байсан гурван жагсаалтаас гарлаа.
Тус тогтоол нь 2021 оны 2 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар фэйсбүүк хуудсаар мэдээлжээ.