Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь Коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна.
Аж ахуйн нэгж, байгууллагад:
• Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
• Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх
• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
• Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
• Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
• Хурлын дараа хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
• Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
• Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цайгаар ажилчиддаа өгөх
• Хоолны газарт ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
• Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх
• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
• Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг 4-өөс доошгүй удаа хийх
Ажилчин, албан хаагчдад:
• Амны хаалт зүүх
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
• Цахилгаан шат аль болох ашиглахгүй байх
• Хувийн эд зүйлийг бусдад дамжуулахгүй байх
• Гараа сайтар савандаж угаах
• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
• Шүлсээ хаяхгүй байх