Өнөөдөр буюу энэ сарын 8-ны 15:40 цагаас Төрийн ордны зүүн жигүүрийн 2- 4 давхарт хөл хорио тогтоолоо.
Одоогийн байдлаар төрийн тусгай хамгаалалтын харуулууд хүмүүсийг өрөөнөөсөө битгий гар гэсэн шаардлага тавьж хянаж байна. Өнөөдөр Төрийн ордонд хэд хэдэн Байнгын хороод хуралдсан. Мөн УОК хуралдахаар зэхэж байсан юм. Хөл хорио тогтоогоод байгаа бүсэд УИХ-ын гишүүдийн өрөө, Засгийн газрын харьяа алба хэлтсүүд ихэвчлэн байдаг юм.