4-р сарын 3-18-ны хооронд зарим ААН-үүдийн үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр ЗГ гаргасан. Цар тахлын үед эдийн засгийг дэмжих ямар арга хэмжээний хүрээнд сар бүрийн 20-нд буудаг байсан хүүхдийн мөнгийг 4-р сарын 3-18-ны өдрүүдэд үргэлжлэх дэглэмийн хүрээнд дэмжлэг болгох үүднээс мөнгө олгох өдрийг нааш болгон ирэх даваа гарагт олгохоор болжээ.
Мөн эдийн засгийн тусламж бүхий нийгмийн даатгалын хөнгөлөлтүүд болон бусад хөнгөлөлтийг (байр, цахилгааны төлбөр гм) хэвийн үргэлжлүүлнэ гэсэн юм.
Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй.